Энэ жил бялууг хэрхэн хийдэг, түүнд орох орц найрлага, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх боломжтой талаар жаахан бичнээ
Та хэд маань бялууг сонгохдоо юуг нь илүүтэй анхаарч авдаг вэ?
1. Чимэглэл
2. Амт
3. орц найрлага
4. Илчлэг
Би хүмүүсийг 3, 2, 1, 4 гэсэн дарааллаар байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь ихэнхи хүмүүс 1-г чухалчилдаг нь харагдсан. Бялууны газар ороод харж зогсож зогсож за энэ гоё харагдаж байна гээл сонгочихдог
Гэтэл юу гээч таны идэж байгаа тэр амттан түүнд орсон орц нь амаар дамжаад ходоодруу очоод цаашлаад цусанд шимэгдээд таны бидний эрүүл байх эсэх шийдэгддэг
Магадгүй 5 10 жилийн дараах таны өвчлөлийн үндэс суурь нь өнөөдөр идсэн тэр зүйл. Гэтэл хүмүүс өнөөдөр өвдөхөд өнөөдрөөс л шалтгаан хайгаад өнөөдөр агаар бохирдолтой, өнөөдөр ус муу байгаа болохоор л би өвдчихлөө гээд байдаг. Өнөөдөр бидний хэрэглэж байгаа зүйл зүгээр л өдөөгч байвал яахуу
Таны хүүхэд өнөөдөр ханиад хүрээд байгаа нь өнөөдөр даарсанаас эсвэл өнөөдөр утаатай байгаагаас болсон уу эсвэл өмнө нь хэрэглэж байсан боловсруулсан бүтээгдэхүүн, чанаргүй амттан, бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэж дархлааг нь унагаасанаас болсон уу?
Бялуунд орох орц найрлагыг асууж байх нь та өнөөдөр болоод ирээдүйд өөрийнхөө болон гэр бүлийнхэн ойр тойрныхоо хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалж байгаа чухал алхам юм шүү
За жаахан сэтгэл эмзэглүүлсэн зүйл биччихлээ, тэгвэл одоо нэг гоё мэдээ дуулгая
Тун удахгүй манайхаас гэртээ хүүхдүүдтэйгээ хийж идэж болох амттаны жорын цахим номыг гаргах гэж байна
Энэ номыг та татаж аваад дээр нь байх зааврын дагуу амттанаа хийж гэрийнхэнээ алмайруулаарай
Ном маань бичгэн болон видео гэсэн 2 заавартай учраас та хэд маань бүтэлгүйтэхгүй дээ…