Өнөөдөр дэлгүүрт маш олон төрлөөрөө зарагддаг энэ бүтээгдэхүүнийг бид таньдаг юм шиг боловч ялгаж харах өнцөг маань хэвээрээ л байх шиг. Одоо хүртэл маргарин дэлгүүрт зарагдаад байгааг харахаар бидний хүнсний талаарх мэдлэг нимгэн хэвээр байгааг анзаарч байна. Тийм болохоор хэрэгтэй хүнд нь хэрэгтэй болов уу гээд бичиж сууна.
Масло буюу цөцгийн тос нь үнээний сүүг шүүн гаргаж авдаг, хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэн, биен дэхь тосны исэх урвалыг сааруулдаг гээд олон давуу талтай шим тэжээлтэй хүнс юм. Харин маргарин бол захиалгаар бүтээгдсэн хүнс аж. 1860-аад оны үед Францын эзэн хаан III Наполеон армийн хэрэгцээг хангах төдийгүй ядуу ардуудад зориулан цөцгийн тосыг орлох зүйлийг бүтээсэн хүнд өндөр шан өгөхөө зарласан байна. Цэргүүдийн хоолонд цөцгийн тос хэрэглэх нь үнэтэй, тэгээд ч хүрэлцээ муутайгаас гадна амархан мууддаг (ялангуяа халуунд), амт нь гашуурдагтай холбоотойгоор эзэн хаан тийм санаа сэдсэн байжээ. Ийнхүү шингэн тосыг хатуу болгох аргыг боловсруулсан Ипполит Меже-Мурье гэгч франц химич Наполеон хааны шагналыг авчээ.
Цөцгийн тосыг орлогч энэхүү хямдхан холимог нь сувдтай төстэй гялтганасан өнгөтэй байсан учир шинэ бүтээгдэхүүнд грекээр “сувд” буюу “маргаритарион” гэдэг нэр өгсөн байна. Маргарины түүхий эдэд амт, үнэрийг нь арилгаж цэвэршүүлсэн ургамлын тос агуулагддаг хортой хүнс юм. Шингэн тосоо халааж, дундуур нь устөрөгч гүйлгэхэд устөрөгчийн атомууд ургамлын тосны молекуудтай нэгддэг. Ийнхүү устөрөгчийн нөлөөгөөр тосыг хатууруулахыг “гидрогенизаци” гэх бөгөөд энгийн үгээр хэлбэл тосны хүчлийн молекулуудыг устөрөгчийн атомуудаар чигжиж, шингэн тосыг хатуу болгон хувиргаж байгаа хэрэг. Үүний үр дүнд хатуу тостой төстэй, тосны хүчлийн трансизомер хэмээх зүйл үүсдэг. Трансжир гэж нэрлэгддэг байгалийн бус, хүний бүтээл болох маргарины нэгдлийг задлах фермент хүний биед байдаггүй учир энэ нь цусаар түгээгдэн эрүүл мэндэд асар их хор учруулдаг нь тогтоогджээ.
Ингээд бид яг яаж ялгах вэ гэвэл шошгон дээрх тослогын хэмжээг харах, мөн орц найрлаганд транс тос агуулсан эсэх, илчлэгийн хэмжээ 72оос дээш байгаа эсэх, unsaturated fat буюу ханаагүй өөх тос, ургамалаын гаралтай өөх тос байгаа эсэх, хлострины хэмжээ их байна уу бага байна уу гэдгийг харахад л болно. Цөцгийн тос хлострины хэмжээ их, ханаагүй тос болон транс тос агуулаагүй, илчлэгийн хэмжээ 72оос дээш байдаг шүү.